Mar 26, 2013 17:52
Би чиний шинэхэн машиныг гуйж авчихаад шон мөргөснийг санаж байна уу? Би тэр үед намайг цохиод авах байх гэж айж байсан ч, чи тэгээгүй. Би чамайг далайн эрэг дээр очъё хэмээн ятгах үед чи “Удахгүй бороо орно шүү дээ” гэж хэлсэн тэр аадар бороотой өдрийг санаж байна уу. Би дотроо чамайг “Би чамд хэлсэн биз дээ” гээд надад уурлах байх гэж бодсон ч чи тэгээгүй. Би чиний дургүй залуустай нийлэн чамайг тоохоо больсон өдрүүдийг санаж байна уу? Би тэр үед чамайг надтай дахиж найзлахгүй байх гэж бодсон ч, чи тэгээгүй. Би чиний машины суудлын бүрээсэн дээр авч явсан гүзээлзгэний бялуугаа нялж орхисныг санаж байна уу. Тэгэхэд би чамайг над руу хашгичих байх гэж бодсон. Чи тэгээгүй. Би чиний сайн охинтой болзсон өдрийг чи санаж байна уу. Тэр үед би чамайг надтай дахиж үг дуугарахгүй байх гэж бодсон. Харин чи тэгээгүй. Тиймээ, хамгийн сайн найз минь чи маш олон зүйлийг хийгээгүй. Чи миний хийсэн буруу бүхний эцэст надтай найзлахаа больж болох байсан. Гэтэл чи тэгээгүй. Чи түүгээр ч зогсохгүй намайг байнга хамгаалж, хүнд хэцүү цагт тусалж дэмжиж байсан. Энэ бүхний эцэст би чамайг дайнаас ирсний чинь дараа маш олон зүйлийг хийж өгөхийг хүссэн. Гэвч чи ирээгүй...